Блог руу буцах
    Frontend
    2026.03.28
    8 мин

    > React vs Vue vs Angular: Аль нь таны төсөлд тохирох вэ?

    DevTerminal багш нар

    Frontend фреймворк сонгох нь аливаа вэб төслийн чухал шийдвэрүүдийн нэг. React, Vue, Angular гурвын тус бүрийн давуу болон сул талуудыг авч үзье.

    React нь Facebook-ийн бүтээсэн, хамгийн түгээмэл UI сан юм. Уян хатан, том community-тэй, олон ажлын байранд шаардлагатай. Гэхдээ state management, routing зэргийг тусдаа сонгох шаардлагатай.

    Vue нь сурахад хялбар, бичиг баримт нь маш сайн, жижиг-дунд хэмжээний төслүүдэд тохиромжтой. React-тэй ижил чадвартай боловч илүү бүтэцлэгдсэн.

    Angular нь Google-ийн хөгжүүлсэн, бүрэн хүрээ (full framework) бөгөөд том хэмжээний enterprise аппликейшнуудад тохиромжтой. TypeScript-д суурилсан, олон built-in feature-тэй.

    Зөв сонголт нь таны төслийн хэмжээ, багийн туршлага, шаардлагаас хамаарна. devterminal-д бид React-ийг голчлон заадаг, учир нь ажлын зах зээлд хамгийн их эрэлттэй.

    >_

    Сонирхож байна уу?

    DevTerminal-ийн хөтөлбөрт бүртгүүлж, карьераа эхлүүлээрэй.

    Бүртгүүлэх